Хятадын дуу дүрс бичлэгийн нийгэмэлгийн дарга Лю Гүөшюн 28-ны өдөр Шанхайд болсон 2006 оны Хятадын олон улсын дуу дүрс бичлэгийн аж үйлдвэрллийн дээд чуулга уулзалт дээр хэлэхдээ, хойшдын 5 жил нь Хятадын дижитал хөгжмийн зах зээлийн түргэн хөгжих цаг хугацаа бөгөөд түүний цар хэмжээ нь 2010 онд 12 тэрбум юанийг давах боломжтой байна гэжээ.
Дижитал хөгжим нь Хятадад түргэн хөгжиж байгаа болохоор Хятадын дижитал хөгжмийн зах зээлд их хэмжээний олон улсын хөрөнгийг татан оруулсан байна. Өнгөрсөн 10 сараас энэ оны 3 сар гэхэд, Хятадын дижитал хөгжмийн салбар нь 700 сая шахам юанийг татан оруулсан байна. Өнгөрсөн жилд Хятадын дижитал хөгжмийн борлуулагын ерөнхий хэмжээ нь 3 тэрбум 600 сая юаньд хүрч, уламжлалт хөгжмийн зах зээлийн борлуулагын хэмжээгээс давсан байна. \Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав\
|