• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-30 10:15:51    
Ү Бангүө Казахстан, Үзбекийн парламентын дарга нартай уулзав

Хятадын Олон Улсын Радио

    БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө 29-ний өдөр Москвад Казахстаны Дээд зөвлөлийн дарга Нүртай Абукаев, Үзбекийн Доод танхимын дарга Еркин Халилов нартай тус тус уулзасан байна.

    Ү Бангүө Орост албан ёсны найрсаг айлчлал хийж байгаа бөгөөд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Парламентын дарга нарын анхны уулзалтад оролцох юм. Хятад Казахстаны харилцааны амжилттай хөгжил нь хоёр орон хоёр ард түмэнд бодитой үр ашиг хүртээсэн байна. Казахстаны Парламентай найрсаг хэлхээ холбоогоо өргөтгөж, хэлэлцээр болон том төсөл хэрэгжүүлэх талаар хяналт тавихад БХАТИХА бэлэн байна гэж Ү Бангүө, Букаевтай уулзахдаа хэлсэн байна.

    Абукаев хэлэхдээ, Хятадын энх тайван,эв нэгдлийн үйлсийг Казахстан хэлбэрлтгүй дэмжих болно. Казахстан Хятадын харилцааны хөгжлийн бүх байдлаас Казахстаны Парламент БХАТИХ-тай найрсаг хамтын ажиллагаагаа цаашит хөгжүүлж, олон улс болон бүс нутгийн Парламентын байгуулага дахь хоёр талын зохицуулалт хамтран ажиллахыг эрчимжүүлэх болно гэжээ.

    Хятадын тал Үзбекийг найдвартай анд, хамтын ажиллагааны гол түншээр үздэг. Хоёр орны Парламентын найрсаг харилцааг хөгжүүлж, хоёр талын эдийн засаг худалдааны болон терроризмын эсрэг хамтын ажиллагааг цаашид ахиулаж, Хятад Үзбекийн найрсаг хамтын ажиллагааны түншиллийн харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэж Ү Бангүө, Халиловтай уулзахдаа мэдэгдсэн байна.

    Халилов хэлэхдээ, Хятадтай хаилцаагаа хөгжүүлэх нь Үзбекийн гадаад бодлогын тэргүүн чиглэл юм. Нэг Хятадын бодлогыг Үзбек тууштай баримтлаж, БХАТИХ-тай хамтын ажиллагаагаа өргөтгөж, хоёр орны харилцааг тал бүрээр хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд Үзбэкийн Парламент бэлэн байна гэжээ.
\Алтаннавч орчуулж, Буян хянав\