БХАТИХ нь Оросын Төрийн Дум, Оросын Холбооны Зөвлөлийн тогтмол солилцооны механизмийн хамтын ажиллагааны комисс 29-ний өдөр Москвад анхны хурлаа хийсэн байна. Энэ нь БХАТИХ болон Оросын парламент хоорондын тогтмол харилцааны механизм албан ёсоор ажиллаж эхэлснийг харуулж байгаа юм.
Хоёр талын парламент хууль тогтоомж болон хүмүүнлэгийн салбар дахь харилцаагаа өргөтгөж, хууль тогтоомжийн чанарыг дээшлүүлж, аж ахуйн нэгж, орон нутаг болон намууд хоорондын солилцоонд тус дөхөм үзүүлэн, олон улсын болон бүс нутгийн парламентийн байгууллага дахь зохицонгуй ажиллагаагаа хөгжүүлэхийг ОХУ-д айлчилж байгаа БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө санал болгожээ.
Оросын Төрийн Думын дарга Борис Грызлов хэлэхдээ: Оросын Төрийн Дум болон БХАТИХ-ын хамтын ажиллагааны комисс нь хоёр орны парламентын хамтын ажиллагааны түвшнийг дээшлүүлэх төдийгүй бас Орос Хятадын стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийг ахиулах юм гэдэгт итгэж байна гэлээ. Оросын Холбооны Зөвлөлийн дарга Сергей Миронов хэлэхдээ, хоёр орны парламентын хамтын ажиллагааны комиссын анхны хурлыг хуралдуулсан нь хоёр орны парламентийн хамтын ажиллагаа чухал ахицтай болсныг харуулж байна гэжээ.
Ү Бангүө 29-ний өдөр бас Сергей Миронов болон Оросын Ерөнхий сайд Михайл Фрадковтой тус тус хэлэлцээ хийж, Хятад Оросын харилцаа, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлаар чухал нийтлэг ойлголтонд хүрсэн байна. Хятад Оросын харилцаа өнөө бүх талаар түргэн хөгжих шинэ үе шатанд орж, хоёр орны стратегийн харилцаа ч урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэн байна гэж Ү Бангүө болон Сергей Миронов нар онцдлн тэмдэглэсэн байна.
Ү Бангүө Оросын Ерөнхий сайд Михайл Фрадковтой хэлэлцээ хийхдээ, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааны чанар түвшнийг байнга дээшлүүлэхийн төлөө Оросын талтай хамтаар хүчин чармайлт гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ. Оросын Засгийн газар хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, хоёр талаараа харилцан ашиг хүртэх, хамтаар хөгжихэд тус дөхөм үзүүлнэ гэж Михайл Фрапков тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\
|