Олон улсын хүнс ундааны бүтээгдэхүүний 7-р яармаг 29-ний өдөр Хятадын зүүн нутгийн аж үйлвэр худалдааны хот- Шанхайд нээгдэж, нийт 59 улс орон, бүс нутгийн 900 гаруй аж ахуйн нэгж уг яармагт оролцож байна. Энэ нь урьдах яармагуудаас хамгийн олон хүн оролцсон яармаг болж байна.
Энэ яармаг нь 3 хоног явагдана, Яармагийн талбай нь 30 мянган ам метр орчим байгаа юм. Яармагт Итали, Франц, Америк, Австрали зэрэг орон хамгийн олон худалдаачид оролцуулж байна.
Хятадын олон улсын хүнс ундаа бүтээгдэхүүний яармаг нь Францийн SIAL олон улсын хүнсний з яармагийн салбар яармаг юм, долоон жилийн хөгжлийн замыг туулж, өнөө дотоодын олон улсын хэмжээний хүнсний бүтээгдэхүүний яармаг болсон байна. тэр нь дотоод гадаадын хүнсний салбарынханы худалдаа хийх ба хамтын ажиллагааг ахиулах харилцааны таатай орчинг бий болгож байна юм.
SIAL олон улсын хүнсний яармаг нь 1964 онд Францийн Парис хотод байгуулагдаж, хоёр жилд нэг удаа ажиллагаа явуулдаг, тэр нь дэлхийд хамгийн нэртэй хүнсний бүтээгдэхүүний яармаг болно. \Алтаннавч орчуулж, Буян хянав\
|