30-ны өдөр Хятадын тахир дутуу хүмүүсийн асрамжийн сан зэрэг иргэдийн 7 сан хамтаар өнчин хүүхдүүдэд эм эмнэлэг, аж амьдрал болон боловсролын талаар туслалцаа үзүүлсэн байна. Туслалцааны нийт хэмжээ нь 31 сая юаниас давсан байна.
Хятад улсад өнөө 570 мянган өнчин хүүхэд байна. Тэдний 80 гаруй хувь нь хөдөө тосгонд амьдарч байна. Хөдөө нутагт амьдарч байгаа нэлээд олон өнчин хүүхдүүд амьдрал, боловсрол, өсгөн хүмүүжих зэрэг талын бэрхшээлд тулгарч байна.
Ноднины 10-р сард Хятадын ард иргэдийн засаг захиргааны хэрэг эрхэлсэн яам зэрэг 15 салбар хамтаар " Өнчин хүүхдэд тусламж үзүүлэх ажлаа эрчимжүүлэх тухай санал" нийтлэж, өнчин хүүхдүүдэд амьдралын талаар нь авран туслаж, үйлчилгээний баталгаа хангах хэрэгтэй гэж дэвшүүлсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|