Хятад улсын дарга Хү Жиньтао 30-ны өдөр Бээжинд хэлэхдээ, удахгүй болох Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын чуулга уулзалт нь онцгой ач холбогдолтой юм, тэр нь Европ Азийн бүс нутгийг өнө үүрд энх тайван, хамтаар цэцэглэн хөгжсөн, эвсэг зохицонгуй бүс нутаг болгон хөгжүүлэхэд ашигтай юм гэжээ.
Хятад улсын дарга Хү Жиньтао мөн өдөр Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын сурвалжлагчдын хамтарсан уулзалт дээр ингэж мэдэгджээ.
Хятад улсын дарга Хү Жиньтао хэлэхдээ, удахгүй болох тэргүүн нарын чуулга уулзалт дээр, Хятад, Орос, Казахстан зэрэг 6 гишүүн орны төрийн тэргүүн нар улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо гүнзгий солилцох бөгөөд чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурж нийтлэх болно. Талууд уг байгууллага байгуулагдсанаас наашхи 5 жилийн гол туршлагаа нягтлаж нэгтгэн дүгнэж, олон улсын болон бүс нутгийн өнөөгийн байдлыг бүх талаар шинжилж, уг байгууллагын хөгжлийн чиг хандлагыг судалж, хамтын ажиллагааны ажил хэрэгч төлөвлөгөө, арга хэмжээг боловсруулан тогтооно гэжээ. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\
|