• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-30 17:13:47    
ШХАБ-ын гишүүн орны парламент нь уян хатан ажилч хэрэгч хамтын ажиллагаа явуулахыг Ү Бангүө санал болгов

Хятадын Олон Улсын Радио

    БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө 30-ны өдөр Москвад үг хэлж, ШХАБ-ын гишүүн орнуудын парламент нь уян хатан ажилч хэрэгч хамтын ажиллагаа явуулахыг Ү Бангүө санал болгосон байна.

    Ү Бангүө Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын парламентын дарга нарын уулзалт дээр ингэж мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ, парламентын хамтын ажиллагаа нь Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын механизмийн байгуулалтыг боловсронгуй болгохын чухал агуулга юм. Уг байгууллагын гишүүн орнуудын парламентууд нь уг байгууллагын хүрээнд ажил өрнүүлж, уг байгууллагын харилцаа, хамтын ажиллагаанд эрх зүйн дорвитой баталгаа хангах болно.

    Гишүүн орнуудын парлментууд Шайнхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын шаардлагын дагуу дотоодын холбогдох хууль дүрэмдээ өөрчлөлт оруулж, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа зэрэг салбарын хамтын ажиллагаанд хууль тогтоомжийн таатай орчин бүрдүүлэн өгч, үүний зэрэгцээ бас Засгийн газрын ажилд тавих хяналтаа эрчимжүүлэн, улс гүрэн, газар нутаг, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны гүүр болж үйлчилгээ хангах ёстой гэжээ. Ү Бангүө хэлэхдээ, гишүүн орнуудын парламент нь хамтын ажиллагааны уян хатан үйл ажиллагаа авч болно гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\