Хятадын Гадаад харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Жянчао 30-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Ираны цөмийн асуудлын тухай удахгүй болох 6 орны гадаад хэргийн сайд нарын бага хурал ахицтай болохыг Хятадын тал хүсч байна гэжээ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн таван орон болон Герман зэрэг 6 орны гадаад хэргийн сайд нарын бага хурал 6-р сарын 1-нд Венад болох гэж байна. \О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав\
|