БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө Румын, Молдав, Грек, Орос дөрвөн оронд хийсэн албан ёсны найрсаг айлчиллаа дуусгаад, мөн Москвад хийсэн ШХАБ-ын гишүүн орнуудын парламентын дарга нарын уулзалтад оролцсоныхоо дараа, 31-ний үдээс өмнө тусгай нисэх онгоцоор Бээжиндээ буцан ирсэн байна.
Ү Бангүө нь дээр дурдсан дөрвөн орны парламентийн дарга нарын урилгаар 5-р сарын 17-ны өдрөөс дээрхи дөрвөн оронд айлчилсан юм. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|