БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө урилгаар 26--30-ын өдрүүдэд Орост албан ёсны найрсаг айчлал хийв, Хятад Орос хоёр тал 30-ны өдөр Москвад Ү Бангүөн Орост айлчилсан сонсгол мэдээг нийтэлсэн байна.
Тайлангаас үзвэл, хоёр талын Засгийн газрын холбогдох салбар хойшдын таван жилд Хятад Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны төлөвлөгөөний баримт бичгийн сүүлчийн хувилбарыг зөвлөн хэлэлцэж, ойрын хугацаанд дуусгах юм байна. Хоёр тал "Хятад Оросын Засгийн газар хоорондын харилцан туслах болон хөрөнгө оруулалтыг хамгаалахтай холбоотой хэлэлцээр" –ийн хэлэлцээ амжилттай дууссаныг сайшаагаад уг хэлэлцээнд нэн даруй гарын үсэг зурах нь Хятад Оросын хөрөнгө оруулан хамтран ажиллахад сайн нөхцөл олгоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
Хоёр тал сонсгол мэдээндээ, өнөөгийн парламентын хамтын ажиллагааны механизмын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, олон шатны байгуулагуудын олон талын харилцааг зохион явуулж, хоёр орны хууль тогтоох байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх болно гэж илэрхийлсэн байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хэмжээнд Хятад Орос хоёр орны парламентын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлнэ гэж Хоёр тал бас илэрхийлсэн байна.
Оросын тал нэг Хятад улсын байр суурийг баримталхаа мэдэгдэлд дахин нотолсон байна. \Алтаннавч орчуулж, Буян хянав\
|