• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-31 16:11:28    
Ү Бангүө Бээжиндээ ирлээ

Хятадын Олон Улсын Радио

    БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө Румын, Молдав, Грек, Орос зэрэг оронд албан ёсны найрсаг айлчлал хийж, мөн Москвад болсон ШХАБ-ын гишүүн орны парламентийн дарга нарын уулзалтад оролцоод 31-ны үдээс өмнө тусгай онгоцоор Бээжинд буцан ирсэн байна.

    Ү Бангүө дээр дурдсан дөрвөн орны парламентын дарга нарын урилгаар 5-р сарын 17-ээс эдгээр оронд айлчилсан юм. Айлчлалын хугацаандаа Ү Бангүө дөрвөн орны төрийн тэргүүн, парламентын дарга, Ерөнхий сайд нартай болон бусад өндөр албаны хүмүүстэй уулзаж, хоёр талын харилцаа, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, парламентын харилцаа жич харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн гол гол асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголттой болсон байна.

    Румыны парламентэд Ү Бангүө дэлгэрэнгүй үг хэлж, Европын холбоотой байх Хятадын харилцаа жич Европын холбооны орнуудад авах бодлогыг тодорхойлон өгүүлсэн байна. Хятад Грекийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт дээр Ү Бангүө үг хэлэхдээ:Хятадын одоох байдлыг шинэ үзэлт, бодит байдлыг танилцуулж, Хятад улс энх тайванч хөгжлийн замаар замнахыг ямагт хатуу баримталсаар байна гэж онцолсон байна. ОХУ-д айлчилсан хугацаандаа БХАТИХ болон Оросын парламентын дээд доод танхимийн хоорондох байнгын харилцааны механизмыг ч албан ёсоор эхлүүлсэн байна. ШХАБ-ын парламентийн дарга нарын анхны уулзалт дээр үг хэлэхдээ, ШХАБ-ын парламентын дарга нарын уулзалтыг Хятад улс дэмжиж байгаа бөгөөд уян хатан олон хэлбэрээр ажилч хэрэгч хамтран ажиллахыг гишүүн орнуудын парламентэд санал болгож байна гэж Ү Бангүө илэрхийлсэн байна.

    Энэ удаагийн айлчиллын ач холбогдлын талаар БХАТИХ-ын байнгын хорооны Ерөнхйи нарийн бичгийн даргын орлогч Цао Вэйжөү хэлэхдээ: энэ айлчлал нь Хятад улс болон холбогдох орны уламжлалт найрамдлыг бэхжүүлэн, Хятад Европын харилцаа, Хятад Оросын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон юм гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\