
Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Тан Жяшюань 31-ний өдөр Бээжинд Хятад Арабын хамтын ажиллагааны чуулга уулзалтын сайдын хэмжээний бага хуралд оролцож байгаа Арабын орнуудын холбооны нарийн бичгийн дарга Муссатай уулзсан байна. Хоёр тал Хятад Арабын хамтын ажиллагааны чуулга уулзалтын талаар болон орчин үеийн Хятад Арабын харилцааны хөгжлийн талаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.
Хятад Арабын орнуудын хамтын ажиллагааны чуулга уулзалтын сайдын хэмжээний бага хурал 5-р сарын 31-нээс 6-р сарын 1-ний өдрүүдэд Бээжинд болж байна. Энэ нь Хятад Арабын хамтын ажиллагааны чуулга уулзалтаас сайдын хэмжээний бага хурлыг анх удаагаа Хятад улсад хийж байгаа юм. Энэ хурлын гол зорилго нь Хятад Арабын түншилэлийн шинэ маягийн харилцаа тогтоох явдал юм. Арабын 22 орны Гадаад харилцааны сайд нар болон сайдын төлөөлөгчид тэрчлэн Арабын орнуудын холбооны нарийн бичгийн дарга уг хуралд оролцож байна.
Өөр мэдээнд тэмдэглэснээр, Хятадын Гадаад хэргийн сайд Ли Жаошин 31-ны өдөр Бээжинд Арабын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болон Арабын хэсэг орнуудын төлөөлөгчидтэй уулзжээ. Уулзалтын үеэр, Ли Жаошин хэлэхдээ, Хятад улс—Арабын Холбооны хамтын ажиллагааны асуудлаархи чуулга уулзалтын сайдын хэмжээний 2-р бага хурал нь Хятад улс болон Арабын харилцааны нааштай хөгжлийн амжилттай туршлагыг нэгтгэн дүгнэж, найрсаг хамтын ажиллагааны ирээдүйг төлөвлөж, түншлэлийн шинэ харилцаа тогтооход тус дөхөм үзүүлэхийг хүсч байна гэлээ.
Мусса 30-ны өдөр Бээжинд хүрэлцэн ирж, энэ хуралд оролцож байна. Дундад Дорнодын үйл хэрэгт Хятадын гүйцэтгэж байгаа үүргийг тэрээр нааштай үнэлжээ. \Урьхан, О. Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|