" 6-р сарын 1"-ний олон улсын хүүхдийг хамгаалах өдөр болохоос өмнөхөн Хятадын Төрийн зөвллийн Ерөнхий сайд Вэнь Жябао Хятадын дүлий хүүхдүүдийн эрүүл мэндийн судалгааны төвд эмчлүүлж байгаа хүүхдүүдэд захидал илгээж, тэдэнд баярын өдрийн мэндэчилгээ хүргэсэн байна. Вэнь Жябао захидалдаа өөрийн хүслээ илтгэжээ. Даруй: бүх тахир дутуу хүүхдүүдэд нийгэм нийтийн халамж хайрыг хүртээж, цовоо сэргэлэн хүүхэд насандаа жаргалтай аж төрж, амьдралд итгэлтэй, зориг төгөлдөр байхыг хүүхдүүдэд хүсчээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Хятадад өнөө 60 сая гаруй тахир дутуу хүн байгаа бөгөөд 10 сая нь хүүхэд юм байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|