Хятад Улсын Дарга Хү Жиньтао 31-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс болон Арабын харилцааны хөгжлийн явцад амжилтад хүрсэн туршлагаа Хятад улс Арабын улс орнуудтай хамтаар нарийн нямбай нэтгэн дүгнэж, Хятад улс болон Арабын улс орнуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг түргэн мөртөө сайтар хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Хятад улс болон Арабын улс орнуудын хамтын ажиллагааны чуулга уулзалтын сайдын хэмжээний 2-р бага хурал 31-ний өдөр Бээжинд хуралдсан байна. Хятад Улсын дарга Хү Жиньтао Арабын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Амар Махиоуд Мусса болон Арабын улс орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзахдаа ингэж илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав\
|