6-р сарын 1 нь Хүүхэдийг хамгаалах олон улсын өдөр юм. Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх эмэгтэйчүүд хүүхдийн ажил хариуцсан албанаас сурвалжлагчийн ойлгосноор, Хятадын хүүхэд багачуудын хөгжил улам сайн болж байна.
Танилцуулсаныг үзвэл, сүүлийн жилүүдэд Хятадын хүүхдүүдийн эрүүл мэнд,хоол тэжээлийн байдал сайжирч, хүүхэд багачуудын хууль ёсны эрх ашигийг хуулийн дагуу нэн сайн хамгаалсан байна. Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2004 онд Хятадын 1ООО нярай хүүхэдэд ногдох эндэгдлийн хэмжээ нь 20 байлаа. Энэ хэмжээ нь 15 жилийн өмнөхөөс тавин хувиар буурчээ. Хүүхдийн төлөвлөгөөт вакцинжуулалтын хэмжээ ихээхэн нэмэгдсэн байна.
Үүний зэрэгцээ Хятадын хүүхэд багачуудын үндсэн боловсролыг түгээмэлжүүлэх хэмжээ үргэлжлэн дээшилсэн байна. 2004 оны сүүлч гэхэд, Хятадын бага сургуулийн насанд хүрсэн хүүхдийн сургуульд орсон хэмжээ 99 хувьд хүрч, бага сургууль дүүргэсэн хүүхдийн дунд сургууль дэвшсэн хэмжээ 98 хувиас давсан байна. \Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав.\
|