Индонезийн газар хөдөлсөн районд очиж хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа Хятадын олон улсын авран туслах анги 31-ний өдөр Бантул шяньд авран туслах ажлаа албан ёсоор эхэлсэн байна. Одоох байдлаар, авран туслах анги 100 гаруй шархдасан хүнд эмчилгээ хийсэн байна.
Бантул шянь нь энэ удаагийн газар хөдлөлтөд хамгийн хүнд ноцтой нэрвэгдсэн район юм. Хятадын олон улсын авран туслах анги 30-ны өдөр уг газарт хүрсэний дараа, нэн даруй түр авран туслах газар байгуулсан юм. Тэд нар байрлаж байгаа газартаа тусгайлан эмнэлэгийн зориулалттай хоёр майхан босгож, рентгений гэрлийн аппарат, Эхогийн аппарат зэрэг тоног төхөөрөмж угсарсаны дараахан мөн оройдоо 10 гаруй шархтаныг эмчилсэн байна. Авран туслах анги нь бас Бантул шяний цорын ганц эмнэлэгт амбулатори байгуулсан байна. \Алтаннавч орчуулж, Буян хянав\
|