Хятадад айлчилж байгаа НҮБ-ын хөдөө аж ахуйн хөгжлийн сангийн Захирал Ленарт Баге 1-ний өдөр хэлэхдээ, Хятадын социалист шинэ хөдөө тосгон байгуулахад туслах зорилгоор бага хэмжээний итгэмжийн зээл болон банк санхүүгийн бусад үйлчилгээг Хятадын хамгийн ядуу хөдөө тосгонд хүргэх болно гэжээ.
Тэрээр мөн өдөр Бээжинд сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, НҮБ-ын хөдөө аж ахуйн хөгжлийн сан энэ онд багтаан Хятадад ядуучуудыг тэтгэх шинэ төслүүдийг хэрэгжүүлэх бөгөөд голцуу Хятадын баруун нутгийн Гансу мужийн уулархаг районы ядуу тосгонуудад хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг байгууллага Дэлхийн хүнс тэжээл хөдөө аж ахуйн байгууллагатай хамтаар хөрөнгө оруулж, нийт хэмжээ нь 80 сая ам долларын ядууг тэтгэх төслийг хэрэгжүүлэн, 300 мянга гаруй тариачин айл үүний дундаас ашиг хүртэх болно гэжээ. 1981 оноос өнөө хүртэл, НҮБ-ын хөдөө аж ахуйн хөгжлийн сангийн Хятадад хэрэгжүүлсэн ядуучуудад туслах төсөл 19-д хүрч, Хятадын арван таван сая тариачин ашиг хүртсэн байна. \Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав.\
|