Хятадын Гадаад харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Жянчао 1-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Далай лам бол эх орноо хагалан бутаргах ажиллагаа үйлдэж байгаа улс төрийн орогногч мөн. Эх орноо хагалан бутаргах зорилготой ажиллагаа хийхэд нь дэлхийн ямарваа улс орон нөхцөл боломж олгохыг Хятадын Засгийн газар эсэргүүцнэ гэжээ.
Далай ламын Белгид айлчлах гэж байгаатай холбогдуулан сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулахдаа Лю Жяньчао ингэж хэлсэн байна. \О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав\
|