• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-07 11:32:28    
ШХАБ-ын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт удахгүй болно

Хятадын Олон Улсын Радио

     Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын 6-р хурал энэ сарын 15-ны өдөр Шанхайд болно гэж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Жан Дэгуан 6-ны өдөр мэдэгдсэн байна.

     Жан Дэгуан 6-нд Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ удаагийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын албан ёсны, шийдвэрт бодлого тогтоох хурал болох бөгөөд бас уг байгууллага байгуулагдсаны 5 жилийн ойг тэмдэглэх хурал болох тул давхар ач хобогдолтой юм. Уг уулзалтаар батлах төгсгөлийн баримт бичиг нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 5 жилийн ойн тунхаглал болох юм. Уулзалтаар бас аюулгүйн салбарын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх, эдийн засаг худалдаа, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг ахиулах чухал шийдвэр гаргах болно гэжээ.

     Эх сурвалжаас үзвэл, энэ дээд хэмжээний уулзалтад Монгол, Энэтхэг, Пакистан, Иран зэрэг 4 ажиглагч орны удирдагч нар оролцох бөгөөд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай албан ёсны харилцаа тогтоосон НҮБ, АСЕАН, Тусгаар улсуудын хобоо зэрэг олон улсын байгуулагын удирдлагч нар ч урилгаар оролцох юм байна. / Баясгалан олрчуулж, Урангоо хянав/