Хятадын үндэстэнүүдийн материалаг бус соёлын өв үндсэнэдээ хөдөө тосгонд байгаа учраас хөдөө тосгоны соёлын өвийг хамгаалах явдал маш тулгам шаардагдаж байна гэж сүүлийн жилүүдэд ардын соёлыг хамгаалхаар чармайн зүтгэж байгаа Хятадын нэрт зохиолч Фэн Жисай тун саяхна уриалсан байна.
Тэрээр хэлэхдээ, Хятадын хөдөө тосгон соёлын төрөл бүрийн өвийг өнөө хүртэл хадгалж ирсэн байна. Гэтэл сүүлийн жилүүдэд хэтрүүлэн ашиглсан, уламжлан залгамжлах хүн ховордсон, соёлын өвийг дамлан зардаг хүмүүс олширсон зэрэг шалтгааны улмаас хөдөө тосгоны соёлын ховор нандин өв өдөр ирэх тутам ховордож байна гэжээ.
Хөдөө тосгоны соёлын өвийг хамгаалахын төлөө эн түрүүнд бүх талын судалгаа шинжилгээ хийж, хамгаалах төсөл тогтоох хэрэгтэй. Дараа нь "Хятадын материалаг бус соёлын өвийг хамгаалах хууль" түргэн гаргаж, аман зохиолын соёлын өвийг өвлөн залгамжлах хүнтэй болгох хэрэгтэй гэж тэрээр үзэж байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав.\
|