• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-09 15:53:27    
Оны энхий 5 сард үйлдвэрлэсэн авто машин гурван саяас давлаа

Синьхуа Агентлэг

    2006 оны эхний 5 сард Хятад улсын үйлдвэрлэсэн авто машин 3 сая 50 мянгаас давж, ноднины мөн үеийнхээс 32 хувь орчим нэмэгдэж, шинэ тогтоосныг Хятадын авто машины аж үйлдвэрийн холбооны 8-ны өдөр нийтэлсэн материалд харуулсан байна.

    Энэ оны эхний таван сард Хятад улсын авто машины борлуулалт 2 сая 970 мянгаас давж, ноднины мөн үеийнхээс 30 хувь орчим нэмэгдсныг бүртгэлд харуулсан байна.

    Сүүлийн жилүүдэд Хятад улсын авто машны зах зээлийн цар хэмжээ байнга өргөжиж, авто машины аж үйлдвэр нь улс ардын аж ахуйн тулгуур аж үйлдвэр болсон байна. Гэхдээ өнөө Хятад улсын авто машины аж үйлдвэрийн хөгжлийг саатуулж байгаа зарим хүчин зүйл жишээлбэл , бие даан хөгжих хүчин чадал буурай, аж ахуйн нэгжийн цар хэмжээ бага, бүтээгдэхүүн нь голчлон дотоодод борлуулагдаж, олон улсад өрсөлдөх хүчин чадлаар тааруухан зэрэг тал оршсоор байна гэж холбогдох мэрэгжилтэд үзэж байна. /Урангоо орчуулж, Баясгалан хянав/