Түвдийн Өөртөө Засах Районы төв Лхас хотын агаарын цэвэр байдалын хэмжээ нь таван жил дараалан 95 хувь гаруйд хүрч, Хятад улсын агаарын цэвэр байдалтай хамгийн сайн районы нэг болсон байна.
Өнгөрсөн таван жилд Лхас хотын агаар 50 хоног бага бохирдолтой байж, ганц л өдөр дунд зэргийн бохирдолтой хэмжээнд хүрч, бохирдол ихтэй өдөр байгаагүй гэж Түвдийн өөртөө засах районы байгаль орчны хамгаалалтын газрын мэдээнд тэмдэглэсэн байна. /Урангоо орчуулж, Баясгалан хянав/
|