Хятадын Байгаль Орчны Хамгаалалтын Үндэсний Ерөнхий Газрын бохирдолыг тогтоон барих ажил хариуцсан хэлтсийн орлогч дарга Жао Хуалинь 9-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс арга хэмжээ авч ундны усны эх ундрагын хамгаалалтыг чангатгана гэжээ.
Жао Хуалинь хэлэхдээ, өнөө үйлдвэрлэлийн бохир ус, мөрөн тэнгис дагуу нутгуудад байгуулсан химийн аж үйлдвэрээс гарсан усны бохирдол нь Хятадын ундны усны эх ундрагыг хамгаалахад ноцтой бэрхшээл учруулж байна гэжээ.
Жао Хуалинь танилцуулж хэлэхдээ, хойшид Хятад улс хотуудын усны эх ундрагын нөөц байгуулж, ундны усны эх ундрагын хамгаалалтын районд бохир ус оруулахыг хатуу хориглож, тэжээж үржүүлэх ажил төрлөөс болж усны эх булагийг бохирдуулахаас хатуу сэргийлэхийн зэрэгцээ ус бохирдохоос сэргийлэх, онц байдлыг зохицуулах хүчин чадлаа эрчимжүүлж, ард иргэдийн ундны усны аюулгүй байдлыг хангана гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/
|