Болгарын Ерөнхий сайд, Социал намын дарга Сергей Станишев 9-ний өдөр нийслэл Софид ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ли Чанчүньтай уулзсан байна. Хятад Болгар хамтаар хүчин чармайлт гаргаж, хоёр орны уламжлалт найрамдлыг олон салбрын бүх талын найрсаг хамтын ажиллагаа болгон хөгжлүүлэх болно гэж хоёр тал санал нэгтэй илэрхийлжээ.
Станишев хэлэхдээ, Хятадтай найрсаг хамтын ажиллагааны харилцаа хөгжүүлж, нэг Хятадын бодлого баримтлах бол Болгарын үндсэн бодлого юм. Хятадын талтай хамтаар хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааны харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэхэд Болгар бэлэн байна гэжээ.
Ли Чанчүнь хэлэхдээ, Хятад Болгарын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны нөөц боломж маш их байна. Хятадын тал нааштай байр суурь болон үр ашигтай арга хэмжээ авч хоёр талын худалдааг тэнцвэртэй байдалд оруулахын зэрэгцээ Болгарын аж ахуйн нэжүүд Хятадын зах зээлийг нээх эрч хүчээ нэмэхийг хүсч байна гэжээ. \Урьхан орчуулж, Цэцэн хянав
|