ШХАБ-ын үйл ажиллагаа маш ил тод байна гэж Хятадын Гадаад харилцааны сайдын туслах Ли Хүй 12-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвллийн бага хурал дээр хэлсэн байна.
Тэрээр сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулахдаа ингэж хэлсэн юм. Ли Хүй хэлэхдээ, юуны өмнө ШХАБ ньзорилго, үүрэг, хөгжлийн чиглэлээ дэлхий дахинд хандан илээр тодорхойлсон байна. Энэ нь тухайлбал аюулгүй байдал, эдийн засаг худалдаа, хүмүүнлгийн салбар дах хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, тус бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалан, гишүүн орнуудын эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлж, эвсэл холбоо байгуулахгүй, харилцан сөргөлдөхгүй, гуравдах талд чиглэхгүй байх явдал болно. Хоёрт, ШХАБын дээд хэмжээний уулзалт дуусах бүрт дүгнэлтийн чанартай баялаг агуулгатай баримт бичиг нийтэлж байна. Түүнээс уг байгууллагын тухайн жил болон дараа жилийнх нь гол гол үйл ажиллагааг ойлгож болох бөгөөд дээд хэмжээний уулзалт нь хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй байгаа юм. Гуравд, ШХАБ нэн өргөн хүрээнд Олон улсын хамтын нийгэмлэгтэй нягт хэлхээ холбоотой байж, НҮБ болон холбогдох олон улсын байгууллагатай харилцах явцдаа уг байгууллагын ажил байдал болон үйл ажиллагааны гол агуулгыг бүх талаар танилцуулж байгаа юм гэжээ. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\
|