• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-13 15:57:49    
Гишүүн орнуудын мэргэжилтэд ШХАБ-ыг үнэлэв

Синьхуа Агентлэг

    ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 6-р бага хурал болохоос өмнөхөн уг байгууллагын гишүүн орнуудын мэргэжилтэд тус байгууллагын гол зорилтыг тодорхойлж, энэ дээд хэмжээний уулзалтыг ихээхэн үр дүнтэй болно гэдэгт итгэж байгаагаа мэдэгдсэн байна.

     Оросын Шинжлэх ухааны академийн Алс дорнодын судалгааны газрын дарга Михайл Титаренко хэлэхдээ, ШХАБ нь терроризмийн эсрэг болон бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах талаархи яриа хэлэлцээний шатнаас бодитой хэрэгжүүлэх үе шатандаа орсон байна. Эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны талаар гишүүн орнууд эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ёстой гэжээ.

     Казахстаны Хятадыг судлаач мэргэжилтэн хэлэхдээ, ШХАБ байгуулагдсан болон хөгжил дэвшил нь хүйтэн дайны дараах үеийн дэлхий нийтийн хүсч байгаа энх тайванч хөгжлийн түүхэн урсгалд зохицож, адил бус улс орнууд харилцан ойлголцож, харилцан итгэлцэж эв найртай зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтран ажиллах асар их нөөц боломжийг харуулсан байна гэжээ.\Урьхан орчуулж, Цэцэн хянав\