• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-13 15:58:56    
Ажиглагч орнууд ШХАБ-ыг нааштай үнэлж байна

Синьхуа Агентлэг

     ШХАБ-ын гишүүн орны тэргүүн нарын 6-р бага хурал болохоос өмнөхөн, уг байгууллагын 4 ажиглагч орны албаны хүмүүс тус байгууллагын байр суурь болон гүйцэтгэж байгаа үүргийг нааштай үнэлсэн бөгөөд гүнээ итгэл найдвар тависан байна.

     Монгол улсын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээлэийн албаны хариуцлагатан С. Энхцэцэг хэлэхдээ, ШХАБ-ын хөгжлийн хэтийн төлөв саруул сайхан байна. Ялангуяа Азийн бүс нутагт уг байгууллага нь хамтын ажиллагааны үр ашигтай боломж олгох болно гэжээ.

      Энэтхэгийн Гадаад харилцааны яамны гадаад сурталчилгааны газрын албаны хүн Рао хэлэхдээ, ШХАБ-ын үндсэн зорилгогыг Энэтхэг дэмжиж, энэ дээд хэмжээний уулзалт нь төв Азийн бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах талаар үүрэг гүйцэтгэхийг хүсч байна гэжээ.

    Пакистаны эрх баригч нам Мусульманы холбооны гадаад хэрэг эрхэлсэн хорооны дарга Атя Инаятулах хэлэхдээ, Төв Ази, Өмнөд Азийн бүс нутагт ШХАБ онцгой үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

    Ираны Гадаад харилцааны яамны төлөөлөгч Хамид Асефи хэлэхдээ, ШХАБ-ын гишүүн орнуудтой ажил хэрэгч, ихээхэн үр ашигтай хамтран ажиллахыг Иран хүсэн хүлээж байна гэжээ.\Урьхан орчуулж, Цэцэн хянав\