НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан : удахгүй болох гэж байгаа ШХАБ-ын тэргүүн нарын бага хуралтай холбогдуулан 12-ны өдөр үг хэлэхдээ: бүс нутгийн энх тайван , аюулгүй байдлыг хамгаалахад тус байгууллагын гүйцэтгсэн чухал үүргийг өндрөөр үнэлсэн байна.
Аннан хэлэхдээ, ШХАБ нь 5 жилийн хугацаанд бүс нутгийн нөлөөтэй гол байгууллага болж, НҮБ-тай хамтын ажиллагааны нягт харилцаа тогтоосон байна гэжээ.
Аннан хэлэхдээ, ШХАБ нь олон улсын өнөөгийн тулгамдсан олон гол гол асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцож, терроризм, шашины хэт даврах үзэл, үндэстний хагалан бутаргах үзэлд цохилт өгөх талаар хүчин чармайлт гаргаж байгаа бөгөөд байгаль орчныг нэн сайтар хамгаалж, хөгжилд тус дөхөм үзүүлэн, шударга худалдааг хөгжүүлэхийн төлөө чармайсаар байна. Хамтын ажиллагаагаа байнга гүнзгийрүүлэн, гишүүн орнууд хоорондоо харилцан ашигтай, хамтаар хөгжих нөөц хүч асар их байгааг ШХАБ нь харуулж байна гэжээ. \Буян орчуулж, Цэцэн хянав\
|