Хятад Оросын хил дээр байгаа Өвөр Монголын Өөртөө Засах Районы Манжуур хот энэ 6-р сарын 20-ны өдрөөс 9-р сарын 20-ны өдөр хүртлэх богино хугацаанд Манжуураас ОХУ-ын Чита хүрэх, Манжуураас ОХУ-ын Эрхүү хүрэх, Манжуураас Хятадын зүүн хойд нутгийн Далянь хүрэх агаарын зам нээх гэж байна. Энэ бол Хятад улсад болж байгаа "Оросын жилийн арга хэмжээ"-ний хүрээнд гүйцэтгэх арга хэмжээ болно. \Хөлөн-буйрын радиогийн Алтантуя мэдээлж, Цэцэн редакторлов.\
|