Хятад улсын дарга Хү Жиньтао 14-ны өдөр ШХАБ-ын гишүүн орны төр засгийн газрын тэргүүн нарын хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн Тажикстаны Ерөнхийлөгч Емомали Рахмоновтой Шанхайд уулзсан байна.
Хү Жиньтао хэлэхдээ: нэг жилийн турш, хоёр талын эдийн засаг худалдаа, зам харилцаа, холбоо, барилга даачлах зэрэг салбар дах хамтын ажиллагаа шинэ үр бүтээлтэй болж, бүс нутгийн болон олон улсын үйл хэрэгт харилцан хамтран ажиллаж, бүс нутгийн болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал болон цэцэглэл хөгжилд хамтаар тус дөхөм үзүүлсэн байна гэжээ.
Рахмонов хэлэхдээ: энэ он бол Тажикстан Хятадын дипломат харилцаа тогтоосоны 15 жилийн ой тохиож байна, хоёр орны харилцаа түргэн дээшилж, олон давхаргын солилцоо нягтарч, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа тасраагүй гүнзгийрч, соёл, боловсрол зэрэг салбар дах солилцоо хамтын ажиллагаа ил тод амжилт олсон байна гэжээ. Тажикстаны тал нэг Хятадын бодлого баримтлаж, Хятадын нэгдлийг дэмжнэ гэж тэр бас онцолсон байна. /Пэрлаймаа орчуулж, Баясгалан хянав/
|