ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 6-р бага хурал 15-ны өдөр Хятадын Шанхай хотод болно. Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Пакистаны ерөнхийлөгч Мушараф нар 13-ны орой Шанхайд хүрэлцэн ирсний дараа Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзаи, Узбекстаны ерөнхийлөгч Ислам Каримов, Тажикстаны ерөнхийлөгч Емомали Рахманов, ,Киргизийн ерөнхийлөгч Күрманбек Бакиев, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар ч 14-ны өдөр тус тус Шанхайд хүрэлцэн ирсэн банйа.
Ажиглагч орон Ираны ерөнхийлөгч болон Энэтхэгийн засгийн газрын төлөөлөгч нар ч мөн 14-ний өдөр Шанхайд хүрэлцэн ирэх юм байна.
Үүнээс гадна Тусгаар улсуудын холбооны гүйцэтгэх хорооны дарга Владимир Рушаило зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид ч уг хуралд оролцох юм байна. \Ч.Гантөмөр орчуулж, Цэцэн хянав\
|