ШХАБ-ын Худалдаа үйлдвэрийн чуулга уулзалт болон Бизнесмэнүүдийн чуулга уулзалт байгуулагдах хурал дээр Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Тан Жяшуань хэлэхдээ, ШХАБ-ын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа нь ажил хэрэгч хамтын ажиллагааны шинэ үе шатанд орсон байна. Гишүүн орнуудын аж ахуйн нэгжүүд энэ боломжийг ашиглан ШХАБ-н сайн сайхан ирээдүйг хамтаар цогцлон байгуулахыг хүсч байна гэжээ.
Тан Жяшуань хэлэхдээ, Хятадын засгийн газар хөрш орнуудтайгаа аятай сайхан харилцаж, түншийн харилцаатай байх дипломат харилцааны чиг шугам, сайн хөрш, амгалан хөрш, баян хөрш байх зорилгоо эрс хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, тус байгууллагийн эдийн засгйин хамтын ажиллагааг чухалд үзэн, идэвхтэй оролцож, гишүүн орнуудтой хамтын ажиллагаагаа эрчимжүүлэж, хамтаар хөгжихэд бэлэн байна гэжээ. \Номин орчуулж, Цэцэн хянав\
|