Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч хатагтай Жян Юй 15-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, өнөөдөр Шанхайнд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын байгуулагдсаны 5 жилийн ойг тэмдэглэх гишүүн орны дээд удирдагчдын хурал бүрэн дүүрэн амжилтанд хүрч, харилцан итгэлцэлээ нэмэгдүлэн, эв санаа нэгтэй байхад тус дөхөм үзүүлэн, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх гэсэн зорилтдоо хүрч чадсан байна гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад улсын дарга Хү Жиньтао хурал дээр, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд энэ 5 жилийн турш гишүүн оронууд хоорондын сайн хөршийн нарсаг харилцааг эрчимжүүлэн, бүс нутгийн энх тайвныг хамгаалсан байна гэж өндрөөр үнэлсэн байна. \Номин орчуулж Пэрлаймаа хянав\
|