Хятад улсын дарга Хү Жиньтао 15-ны өдөр ШХАБ-ын тэргүүн нарын хуралд оролцохоор Шанхайд хүрэлцэн ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзаж, Хятад Оросын жилийн үйл ажиллагааг хамтаар сайн хийнэ гэж санал нэгтэй илэрхийлсэн байна.
Уулзалтын үеэр Хү Жиньтао хэлэхдээ: Хятад Орос хоёр орны олон салбар дах ажилч хэрэгч хамтын ажиллагаа маш хөгжилтэй явагдаж, хоёр орны харилцааны хөгжил нь урьд өмнө харагдаагүй өндөр түвшинд хүрсэн банйа гэжээ. " 2006-2010 оны Хятад Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөө"-нд эртхэн гарын үсэг зурж хэрэгжүүлэхийг хүсч байхаа тэр бас илэрхийлсэн байна.
Путин хэлэхдээ: худалдаа, эрчим хүч, машин цахилгаан болон байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсч байна гэжээ.
Хоёр орны төрийн тэргүүн бас ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсч байхаа илэрхийлсэн байна./Пэрлаймаа орчуулжээ/
|