ШХАБ-ын аж ахуйн нэгжийн эздийн комиссын үйлдвэр худалдааны анхны чуулга уулзалт 15-ний өдөр Шанхайд боллоо.
Хятадын худалдааны яамны орлогч сайд Юй Гуан жөү нээлтйн ёслол дээр үг хэлж тэмдэглэхдээ, бүс нутагийн эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулахын төлөө засгийн газраар гол болгож худалдаа хөрөнгө оруулалтын орчинг сайжруулж, гааль, үйлдвэр худалдаа, чанрын стандарт зэрэг талаар дөхөм дөт шилдэг үйлчилгээ хангахыг гишүүн орнуудад санал болгож байна гэжээ.
Хятадын худалдааны яамны сайд, Казакстан, Киргиз, Орос, Тажикстан, Узбекстаны худалдааны сайд нар үг хэлцгээж, ШХАБ-ын аж ахуйн нэгжийн эздийн комисс байгуулагдсанд баяр хүргэжээ./Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав./
|