ШХАБ-ын гишүүн ороны тэргүүн нарын зөвлөлийн 6-дахь хурлын өргөн цар хүрээтэй хэлэлцээ 15-ны өдөр Хятадын Шанхай хотын олон улсын хурлын төвд болсон байна.
ШХАБ-ын зургаан гишүүн орны төрийн тэрүүн нар, дөрвөн ажиглагч орны төрийн тэргүүн нар буюу Засгийн газрын төлөөлөгчид жич дарга орны зочин- Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай, тусгаар улсуудын холбооны гүйцэтгэх зөвлөлийн дарга В. Рүшаило болон зүүн өмнөд Азийн орндуудын холбооны нарийн бичгийн орлогч дарга В. Виллакорта нар уг хэлэлцээнд оролцосон байна.
Хятад улсын дарга Хү Жиньтао хэлэлцээг даргалаж үг хэлэхдээ, ШХАБ-ын талаарх Хятадын бодлогыг бүх талаар өгүүлсэний хамт ШХАБ-ын хөгжилд тус дөхөм үзүүлэх талаар Хятадын талын санал бодлыг онцолсон байна.
Хэлэлцээ дууссаны дараа, ШХАБ-ын гишүү ороны тэргүүн нар ШХАБ байгуулагдсаны 5 жилийн ойн тунхаг зэрэг баримт бичгүүдэд гарын үсэг зурах ба түүнийг нийтлэхийн зэрэгцээ хамтаар сэтгүүлчидэд ярилцлага өгч, гишүүн орны холбогдох салбарын хариуцлагатай хүмүүс нь аюулгүй байдал, эдийн засаг, банк санхүү, соёл боловсрол зэрэг салбар дахь олон талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах болно. \Алтаннавч орчуулж, Буяг хянав\
|