Хятад улсын дарга Хү Жиньтао 15-ны өдөр ШХАБ-ын бусад гишүүн орнуудын тэргүүн нартай хамт сурвалжилагчидтай уулзах үе хэлэхдээ, ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 6-р бага хурал нь харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх, эв санааны нэгдэлд тус дөхөм үзүүлэх, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх зорилгодоо хүрч, ихээхэн амжилтад хүрлээ гэжээ.
Хятад улс нь бусад талуудтай хамтран чармайж, ШХАБ-ыг хөгжүүлж, тус бүс нутгаа ямагт энх тайван, хамтаар хөгжин цэцэглсэн, эвсэг зохицонгуй бүс нутаг болгон цогцлон байгуулах болно гэжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|