Хятад улсын дарга Хү Жиньтао 15-ны өдөр ШХАБ-ын бусад гишүүн орнуудын тэргүүн нартай хамт сурвалжилагчидтай уулзах үе хэлэхдээ, ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 6-р бага хурал нь харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх, эв санааны нэгдэлд тус дөхөм үзүүлэх, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх зорилгодоо хүрч, амжилтад хүрлээ гэжээ.
ШХАБ-ын 6 гишүүн орны төрийн тэргүүн нар, 4 ажиглагч орны төрийн тэргүүн юм уу, засгийн газрын төлөөлгч нар, ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Жан Дэгуан, тэрчлэн дарга орны зочны хувиар Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай мөн өдрийн хуралд оролцсон байна. Хятад улсын дарга Хү Жиньтао хурлыг даргалсан бөгөөд үг хэлж, ШХАБ-ын талаархи Хятадын бодлого байр суурийг бүх талаар тодорхойлсон бөгөөд ШХАБ-ын хөгжлийг ахиулах, тус бүс нутгаа ямагт энх тайван, хамтаар хөгжин цэцэглсэн, эвсэг зохицонгуй бүс нутаг болгох талаар Хятадын талын санаачилгыг дэвшүүлсэн байна.
Бага хурал нь хамтарсан албан мэдээ нийтлүүлж, терроризм, хагалан бутаргах хүчин, хэт даврагч хүчний заналхийлалд цохилт өгөх болон мансууруулах бодис хууль бусаар арилжаалахад цохилт өгөх нь тус байгууллагын гол зорилт гэж тэмдэглсэн байна. Эрчим хүч, мэдээлэлийн техник, зам харилцааны салбарыг эдийн засгийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болгохыг гишүүн орнууд зөвшөөрсөн байна.
Бага хурал өндөрлсөний дараа гишүүн орнуудын тэргүүн нар болон сайд нар "ШХАБ-ын таван жилийн ойн тунхаг" зэрэг 10 баримт бичигт гарын үсэг зурсан байна. Энэ арван баримт бичгийн агуулгад мэдээлэлйин аюулгүй байдал, терроризмийн эсрэг тэмцэл, боловсрол, эдийн засаг худалдаа хийгээд банк санхүүгий хамтын ажиллагаа зэрэг салбар хамрагдсан байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|