Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн дарга Жан Дэгүан 15-ны өдөр Шанхайд хэлэхдээ, Шанхайн үзэл санаа нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын эв санааны амин сүнс, хүч чадлынх нь эх булаг мөн гэжээ.
Тэрээр мөн өдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 6-р бага хурал дээр тэмдэглэхдээ, уг байгууллагын амжилттай хөгжил нь харилцан итгэлцсэн, харилцан ашигтай, эрх тэгш зөвшилцөж, олон талт соёл иргэншлийг хүндэтгэх, хамтаар хөгжихийг баримтлах нь цаг үеийн хөгжилийн шаардлагатай нийцэж байгаа бөгөөд, олон орны ард түмний ашиг сонирхолд нийцэж байгаа юм, мөн ч Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь олон улсын байдлын өөрчлөлтийн шалгалтыг дааж, баялаг үр бүтээлтэй болсоны зэрэгцээ, олон улсын хамтын нийгэмлэгт өргөнөөр хүлээн зөвшөөрөгдөж дэмжигдэж байгаагийн үндсэн баталгаа болж байгаа юм гэжээ. \Номин орчуулж, Буян хянав\
|