Рэнь минь ри бао сонин 16-ны өдөр тэргүүн өгүүлэл нийтэлж, ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 6-р бага хурал амжилттай өндөрлсөнд цогтой халуун баяр хүргэв.
Энэ нь чухал ач холбогдолтой, урьд өмнө байгаагүй цар хэмжээ бүхий бага хурал юм, энэ нь ШХАБ-ын хөгжлийн түүхэнд чухал хуудас болон үлдэх болно гэж тэргүүн өгүүлэлд тэмдэглэсэн байна.
ШХАБ бол бүс нутгийн болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийг хамгаалах чухал хүчин мөн болохыг амьдрал харуулсан байна. ШХАБ-ын гишүүн орнууд ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, тус бүс нутгаа өнө батын энх тайвантай, хамтаар хөгжин цэцэглэсэн, эвсэг зохицонгуй бүс нутаг болгож, бүс нутгийн улс түмэнд нэн их бодитой ач тус хүртээж, хүн төрөлхтний энх тайван хөгжлийн эрхэм дээд үйлст нэн их хувь нэмэр оруулах болно гэж тэргүүн өгүүлэд тэмдэглсэн байна. \Цэцэн орчуулж, Баясгалан хянав\
|