• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-16 10:24:33    
Олон улсын хамтын нийгэмлэг ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад анхаарал тавьж байна

Синьхуа Агентлэг

    Шанхайн хамтын ажиллагааны байгуулагын гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн 6 дахь бага хурал 15-ны өдөр Шанхайд болж, Олон улсын нийгэмлэгийн анхаарлыг татсан байна. Сүүлийн өдрүүдэд, зарим орны албаны хүн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрдэмтэн нар үг хэлэх буюу өгүүлэл нийтлэж, уг дээд хэмжээний уулзалт хийгээд ШХАБ-ын хөгжилд нааштай үнэлгээ өгсөн байна.

    Оросын хятад судлаач Каливов 15-ны өдөр сэтгүүлчдэд ярилцлага өгөх үе хэлэхдээ, дарга Хү Жиньтаогийн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт дээр дурдсан дөрвөн зүйлт санал нь хэрэгжүүлж болохуйц юм, тэр нь уг байгууллагын гишүүн оронд ашиг тус олгосон төдийгүй уг байгууллагын амьдрах хүчин болон нөлөөлөх хүчнийг нэмэгдүүлсэн юм гэжээ.

    Оросын хэвлэл мэдээллийнхэн энэхүү уулзалтад маш их анхаарал тавьж, уг байгууллагын өнгөрсөн 5 жилд олсон ололт амжилтыг бүгдээрээ нааштай үнэлж, түүний хөгжлийн хэтийн төлөвд итгэлтэй байна.

    Канадын олон улсын харилцааны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн Мичайл.Бек 15-ны өдөр өгүүлэл нийтлэж, бүс нутгийн энх тайван, тогтовортой хөгжилийг хамгаалах ба ахиулах үйлсэд ШХАБ-ын гаргасан чухал хүчин чармайлтыг өндөр үнэлсэний зэрэгцээ уг байгуулагатай хамтран ажиллах нь чухал юм гэж Канадын Засгийн газарт уриалсан байна.\Алтаннавч орчуулж, Буян хянав\