Хятадын тал Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орон хоорондын эрчим хүчний хамтын ажиллагааг ахиулах тухай аливаа саналыг дэмжин хүлээж авна гэж ШХАБ-ын гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн 6-р бага хурлын Хятадын төлөөлөгчидийн хэвлэлийн төлөөлөгч Лю Жянчао 15-ны орой Шанхай хотод хэлсэн байна.
Оросын Ерөнхийлөгч В.Путин мөн өдөр ШХАБ-ын гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн өргөн хэмжээний хэлэлцээн дээр хэлэхдээ, ШХАБ-ын хэмжээнд эрчим хүчний клуб байгуулах санал нь ашигтай юм гэж Оросын тал үзэж байгаа гэжээ. Үүнд холбогдуулан Лю Жянчао хэлэхдээ, эрчим хүчний хамтын ажиллагаа нь ШХАБ-ын гишүүн орон хоорондын хамтын ажиллагааны чухал салбарын нэг юм, эрчим хүчний салбарт эрх тэгш харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх нь гишүүн орнуудын ашиг сонирхолд нийцнэ, эрчим хүчний хамтын ажиллагааг ахиулах ба боловсронгуй болгох тухай нааштай саналуудыг Хятадын тал чөлөөтөй хүлээн авах юм гэжээ. \Алтаннавч орчуулж, Буян хянав\
|