Хятад улсын дарга Хү Жиньтао ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцсон Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадтай 16-ны өдөр Шанхайд уулзаж, Ираны цөмийн асуудлыг зүй зохистой зохицуулахын тулд бодитой үүрэг гүйцэтгэхэд Хятад улс бэлэн байна гэж мэдэгдсэн байна.
Мөн өдөр Дарга Хү Жиньтао ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцсон Пакистаны ерөнхийлөгч Мушараф, Энэтхэгийн засгийн газрын төлөөлөгч, Нефть, байгалийн хийн сайд Мурли Деора нартай уулзсан байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|