• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-16 16:43:18    
Хү Жиньтао Н.Энхбаяртай уулзав

Хятадын Олон Улсын Радио

    Хятад Улсын дарга Хү Жиньтао 16-ны өдөр Шанхайд Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяртай уулзсан байна. Хү Жиньтао тэмдэглэхдээ, Хятад Монголын сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцаа нь бүх талаар хөгжих шинэ шатанд орсон байна гэжээ.

    Хү Жиньтао хэлэхдээ, Хятад Монгол хоёр талын худалдааны хамтын ажиллагаа тогтовортой хөгжиж, соёл иргэншлийн салбар дахь солилцоо, хамтын ажиллагаа нэн амжилттай явагдаж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт сайн сайхнаар хамтран ажилласаар байна. Хоёр орны харилцаа хөгжиж байгаа нь хоёр тал Хятад Монголын харилцааг гадаад харилцааныхаа тэргүүлэх байранд тавьж, тусгаар тогтонол, бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа харилцан хүндэтгэж, улс орны байдлынхаа дагуу сонгосон өөр өөрийн хөгжлийн замаа хүндэтгэж, нэг нэгнийхээ анхаарч байгаа асуудлыг зүй зохистой зохицуулж, харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтын хөгжилд хоёр орон хүчин зүтгэж байгаатай холбоотой юм гэжээ.

    Хү Жиньтао бас цохон тэмдэглэхдээ, хамтран ажиллах боломж хайж, хөгжлөө ахиулах нь хойшдын хугацаан дахь Хятад Монголын харилцааны хөгжлийн гол чиглэл мөн гэжээ. Тэрээр хэлэхдээ, хоёр орон нягт харилцаж, хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр талын соёл иргэншлийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөтгөж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, бүс нутгийн болон дэлхийн энх тайван, хөгжлийг хамтаар ахиулах ёстой гэжээ.

    Энхбаяр хэлэхдээ, Монголын тал Монгол Хятадын харилцааг тэргүүлэх байранд тавьж, Хятадын хэрэгжүүлж байгаа хамтаар хөгжих сайн хөршийн бодлогыг сайшааж байна, мөн Хятадын талтай хамтаар хоёр орны улс төр, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, аялал жуулчилал зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна гэжээ.

    Монгол Улс бол ШХАБ-ын ажиглагч орон юм, Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр тун саяхан ШХАБ-ын гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн хуралд оролцсон байна. \Ч.Гантөмөр орчуулж, Буян хянав\