Энэ 6-р сарын 25-ны өдөр Өвөр Монголын Хөлөн –буйр хотын Хайлар дүүрийн Чингис хаан талбайд болох гэж байгаа Хятад, Орос, Монгол гурван орны эдийн засаг худалдааны 2-дохь бизнес уулзалт болон бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны бэлтгэл ажил үндсэндээ дуусаал байна.
"Хятад, Орос, Монгол гурван орны зах зээлийг нээж, гурван орны хөрш районы эдийн засгийг хөгжүүлж, бараа таваарын солилцоог өргөтгөх" гэсэн уриан дор болох гэж байгаа энэ бизнес уулзалт болон үзэсгэлэн худалдаанд гурван орны болон Хятадын Шянган, Аомэнь, Тайваний нийт 300 гаруй аж ахуйн нэгж оролцох юм байна.
Өнгөрсэн онд болсон анхны бизнес уулзалтаар нийт 19 төрлийн хэлэлцээр, хамтын ажиллагааны 10 гэрээнд гарын үсэг зурж, мөнгөний нийт хэмжээ нь нэг тэрбум рубльд хүрсэн байна. \Хөлөн-буйрын радиогийн Жиньхуар мэдээлж, Цэцэн редакторлов\
|