Хятад улсын Ерөнхий сайд Вэнь Жиабао Египетэд албан ёсны айлчлал хийхээр 17-ны өдөр мордлоо. Үүнээс түүний Африкийн долон оронд хийх 7 хоногийн айлчлал эхэлсэн байна.
Египетэд айлчлах хугацаандаа, Ерөнхий сайд Вэнь Жиабао Египетийн Ерөнхийлэгч Хосни Мубарактай уулзах бөгөөд Ерөнхий сайд Ахмед Назифтай албан ёсны хэлэлцээ хийх болно. Хоёр орны удирдагчид хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн турших хөгжилийн түүхийг бүх талаар хамтраар эрэгцүүлэн үзэж, Хятад Египетийн стратегийн хамтын ажиллагааны харилцааг хэрхэн гүнзгийрүүлэхийг авч хэлэлцэх бөгөөд улс төр, эдийн засаг худалдаа, соёл , гэгээрэл зэрэг салбарын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах болно.
Египетэд айлчилж дуусаад Ерөнхий сайд Вэнь Жиабао бас Гана, Бүгд Найрамдах Конго улс, Ангол, Өмнөд Африк, Танзани болон Уганд зэрэг оронд албан ёсны айлчлал хийх болно./Хүчит орчуулж, Урангоо хянав./
|