Хятадын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 20-ны өдөр Бээжинд хэвлэлийн бага хурал дээр, Хятад улс НҮБ-ын дараачийн ээлжийн нарийн бичгийн даргад Азийн хүн томилогдохыг дэмжинэ гэж хэлсэн байна.
Жян Юй хэлэхдээ, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын сонгууль бол НҮБ-ын том үйл хэрэг юм. Талууд сайтар зөвдөлцөх ёстой гэжээ. Тэр хэлэхдээ, Азиас 34 жилийн туршид НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга гараагүй. Ази тив нэр хүндтэй чадвартай бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдсөн нэр дэвшигчийг сонгон дэвшүүлж чадна гэдэгт Хятадын тал итгэж байна гэжээ. /Баатар орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|