Хятадын зүүн хойд нутгийн Гирин мужийн Өмнөд Горлосын Монгол Үндэстэний Өөртөө Засах Шяний зохион байгуулсан "2006 оны Хятадын Гирин мужийн Цагаан нуурын Монгол зан үйлийн жуулчлалын наадамын нээлтийн ёслол болон "Цагаан нуурын уянгат дуу" уран сайханы тоглолт 18-ны үдээс өмнө Өмнөд Горлосын Цагаан нуурын аялал жуулчлал, амралт сувилалын районы Цагаан нуур соёлын талбайд боллоо.
Орон нутгийн холбогдох салбарын удирдах хүмүүс болон ард иргэд олон арван мянган хүн энэ нээлтийн ёслолд оролцсон бөгөөд Монгол Улсаас Хятадад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Г.Батсүх, Монголын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Д.Сарангэрэл нар урилгаар энэ наадамд хүрэлцэн ирж, баяр хүргэсэн байна.
Уран сайханы тоглолтод Монгол улсаас ирсэн нэрт дуучин Сэрчмаа, Мяралгоо, бүжигчин Өндөрхүү, хөөмийч морин хуурчин Энхбаяр, нэрт загвар өмсөгч Тунгалаг, Уянга нар оролцож, уянгат сайхан дуу бүжгийн тоглолтоороо Горлос нутгийн Монгол түмнийг баярлуулсан байна.\Горлосын радиогийн Хасан мэдээлж,Цэцэн редакторлов\
|