• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-20 18:27:21    
Хятда Афганистаны хоёр орны тэргүүн нар хэлэлцээ хийсэн байна

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улсын дарга Хү Жиньтао 19-ны өдөр Бээжинд айлчлал хийж байгаа Афганистаны Ерөнхийлэгч Хамид Карзаитай хэлэлцээ хийж, хоёр тал олон салбар дахь хамтын ажиллагаагаа өргөтгөн бэхжүүлж, Хятад Афганистаны тал бүрийн түншилийн харилцаа тогтоон хөгжүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн бөгөөд "Хятад Афганистаны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурсан байна.

     Хятадын тал Афганистаны ард түмний нийгмийн байгуулал хөгжилийн замаа бие даан сонгохыг хүндэтгэж, Афганистаны сэргээн босголтын үйл явцад идэвхитэй оролцон дэмжин тусална гэж Дарга Хү Жиньтао дахин нотолсон байна. Хоёр орны харилцааны тал бүрээр гүнзгийрэн хөгжихийг ахиулахын тулд, хоёр орон зам харилцаа, цахилгаан эрчим хүч, уул уурхайн олборлолт, цахилгаан холбоо зэрэг чухал салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, аюулгүй байдал хамгаалалтын хамтын ажиллагаа болон терроризмтай тэмцэх, мансууруулах бодисыг хориглох зэрэг уламжилалын бус аюулгүйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлж, терроризм, хагалаан бутаргах үзэл, хэт даврагчид, үндэстэн дамнан гэмт хэрэг үйлдэхэд хамтаар цөхилт өгөхийг тэрээр санал болгосон байна./Хүчит орчуулж,Урангоо хянав./