Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 22-ын өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Ираны цөмийн хэлэлцээг сэргээх асуудлаар нааштай хариу түргэхэн өгөхийг Иранд Хятадын тал хүсч байна гэжээ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүн орон болон Германы дэвшүүлсэн Ираны цөмийн асуудлыг зохицуулах тухай шинэ саналд Иран 8-р сарын 22-ноос өмнө албан ёсоор хариу өгөнө гэж Ираны Ерөнхийлөгч саяхан илэрхийлжээ. Энэ нь цагийн хувьд урт байна, Ираны тал цаг хугацааг хойшлуулж байна гэж Америк болон Европын Холбоо үзсэн байна. \О.Дарамбазар орчуулж,Урангоо хянав.\
|